SkyTicket

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 сар

SkyTicket нь таны хувийн мэдээллийг хамгаалахыг чухалчилдаг. Энэхүү бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашигладгийг тайлбарлана.

1. Бидний цуглуулдаг мэдээлэл

Бид Үйлчилгээг үзүүлэхийн тулд дараах мэдээллийг цуглуулж болно:

  • Бүртгэлийн мэдээлэл: нэр, утасны дугаар, имэйл хаяг.
  • Захиалгын мэдээлэл: зорчигчийн мэдээлэл, аяллын чиглэл, огноо.
  • Төхөөрөмжийн мэдээлэл: төрөл, үйлдлийн систем, хандалтын лог.

2. Мэдээллийг хэрхэн ашиглах

  • Захиалга боловсруулах, баталгаажуулах.
  • Хэрэглэгчийн үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх.
  • Үйлчилгээг сайжруулах, аюулгүй байдлыг хангах.
  • Хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

3. Мэдээлэл хуваалцах

Бид таны мэдээллийг зөвхөн захиалгыг гүйцэтгэхэд шаардлагатай агаарын тээвэрлэгч, төлбөрийн байгууллага зэрэг гуравдагч талтай, шаардлагатай хэмжээгээр хуваалцана. Бид таны мэдээллийг зарж борлуулахгүй.

4. Cookie ба технологи

Бид сесс хадгалах, хэрэглээг сайжруулах зорилгоор cookie болон холбогдох технологи ашигладаг. Та хөтчийнхөө тохиргоогоор cookie-г удирдах боломжтой.

5. Мэдээлэл хадгалах хугацаа

Бид мэдээллийг үйлчилгээ үзүүлэх болон хууль ёсны үүргээ биелүүлэхэд шаардлагатай хугацаанд хадгална. Шаардлагагүй болсон мэдээллийг устгана.

Та SkyTo аппын Тохиргоо хэсгээс эсвэл https://web.skyticket.nomir.ai/account/delete хуудсаар нэвтэрч бүртгэлээ устгаж болно. Амжилттай устгахад нэвтрэх эрх, холбосон нэвтрэх арга, идэвхтэй profile мэдээлэл, хадгалсан зорчигч, төхөөрөмж, хайлтын түүх, мэдэгдэл, үнийн alert болон чатын холбоосыг устгах эсвэл нэргүйжүүлнэ.

Захиалга, зорчигч, тасалбар, төлбөр, буцаалт, eBarimt, point, залилангаас сэргийлэх болон аудитын бүртгэлийг үйлчилгээ үзүүлэх, нягтлан бодох, маргаан шийдвэрлэх, аюулгүй байдал эсвэл хуулийн шаардлагатай хугацаанд хадгалж болно. Боломжтой тохиолдолд эдгээр бүртгэлийг идэвхтэй нэвтрэх мэдээллээс салгана.

6. Аюулгүй байдал

Бид таны мэдээллийг зөвшөөрөлгүй хандалт, алдагдлаас хамгаалахын тулд техник, зохион байгуулалтын арга хэмжээ авдаг. Гэсэн хэдий ч интернэтээр дамжуулах бүрэн аюулгүй байдлыг баталгаажуулах боломжгүй.

7. Таны эрх

  • Өөрийн мэдээлэлд хандах, засварлах.
  • Апп эсвэл вебийн бүртгэл устгах хэсгээр мэдээллээ устгах.
  • Маркетингийн мэдэгдлээс татгалзах.

8. Хүүхдийн нууцлал

Үйлчилгээ нь насанд хүрээгүй хүмүүст зориулагдаагүй. Бид зөвшөөрөлгүйгээр хүүхдийн мэдээллийг зориудаар цуглуулдаггүй.

9. Бодлогын өөрчлөлт

Энэхүү бодлогыг шаардлагатай үед шинэчилж болно. Өөрчлөлтийг энэ хуудсанд нийтэлж, огноог тэмдэглэнэ.

10. Холбоо барих

Нууцлалтай холбоотой асуудлаар [email protected] хаягаар эсвэл 7722 7755 утсаар холбогдоно уу.